Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(1250)
— 26 —

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 16-ны өдөр хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай дараах

зүйл, хэсэг, тайлбар нэмсүгэй:

1/1.10 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсэг:

“7.Хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны

бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолж эхэлнэ.

8.Сэжигтэн мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан бол

гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс эхлэн зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.

9.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн

хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно.”

2/22.8 дугаар зүйлд тайлбар:

“Тайлбар: -Энэ зүйлийн 1.1 дэх заалтад заасан үйлдлийн улмаас

үлэмж хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцно.”

3/22.13 дугаар зүйл:

“22.13 дугаар зүйл.Хахууль авах

1.Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн

ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн Тайлбар

хэсгийн “тагнуул,” гэсний дараа “авлигатай тэмцэх,” гэж, 6.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “энх тайвны эсрэг гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй.” гэсний дараа “Авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй.” гэж, 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 22.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “учирсан бол” гэсний дараа “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор

дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн

зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:”

2/6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт:

“1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар

заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;

1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг

таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;”

3/22.1 дүгээр зүйл:

“22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан

тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан

тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө

бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ хуульд заасан “нийтийн албан тушаалтан” гэж

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно.

-Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх

нөлөө хамаарна.

-Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан

тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.

-Энэ хуульд заасан “давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн

3.1.4-т заасныг ойлгоно.

-Энэ бүлэгт заасан “нийтийн албанд ажиллах эрхийг хасах” гэж

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1-д заасан албан тушаалд сонгогдох, томилогдох, ажиллах эрхийг хасахыг ойлгоно.”

4/22.4 дүгээр зүйл:

“22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах

1.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын

үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их

хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион

байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ бүлэгт заасан “их хэмжээний хахууль” гэдэгт нэг

зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.”

5/22.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:

“22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор

бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион

байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

6/22.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын

албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал, олон улсын үйл ажиллагаатай нь холбогдуулан давуу байдал олж авах, эсхүл давуу байдлаа хадгалах зорилгоор мөнгө, эдийн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

7/22.7 дугаар зүйл:

“22.7 дугаар зүйл.Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах,

үрэгдүүлэх

1.Улсын нөөцийн бараа, материалыг хуульд заасан үндэслэл,

журмыг зөрчиж улсын нөөцөөс гаргасан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн, зээлдүүлсэн, барьцаалсан,

хандивласан, устгасан, худалдсан, үрэгдүүлсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан

бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

8/22.10, 22.11 дүгээр зүйл:

“22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр

нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл

хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан “их хэмжээ” гэдэгт

нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.

2.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол

үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.11 дүгээр зүйл.Дураараа аашлах

1.Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын

бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан

бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

4 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь

хэсгийн “нэг зуун” гэснийг “дөрвөн зуун тавин” гэж, 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хүртэл хугацаагаар” гэснийг “хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар” гэж, 6.7 дугаар зүйлийн гарчгийг “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж, 22.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтын “томилогдох” гэснийг “ажиллах” гэж, 22.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтын “сонгогдох” гэснийг “ажиллах” гэж, 22.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтын “гурван жил” гэснийг “хоёр жилээс таван жил” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Moehgo& Folo_ oa HeolI

᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠤ ᠑᠒ ᠳᠣᠭᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶᠢᠨ ᠑᠖ ᠆ ᠤ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

᠑ ᠳᠣᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠪᠣᠷᠢ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:

᠑/᠑᠂᠑᠐ ᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦᠨ ᠗᠂ ᠘᠂ ᠙ ᠳᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠗᠃ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠯᠳᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ

ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠲᠦᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ ᢈᠥᢉᠡᢉᠡᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶᠢ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠵᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠣᠷᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ

ᠲᠣᠭᠠᠯᠠᠵᠤ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠘᠃ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠠᠴᠠ ᠣᠷᠭᠤᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ ᢈᠥᢉᠡᢉᠡᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠲᠣᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠢ ᠣᠷᠭᠤᠨ

ᠵᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠵᠤ ᠤᠭ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠪᠠᠷᠢᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠡᠷᠡᢉ ᠢᠶᠡᠨ ᠥᠪᠠᠷ ᠢᠶᠡᠨ ᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠵᠦ ᠢᠷᠡᢉᠰᠡᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ

ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠪᠠᠷ ᠲᠠᠲᠠᠬᠤ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᢈᠥᢉᠡᢉᠡᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶᠢ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠲᠣᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃

᠙᠃ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠢᠯᠡᠳᠴᠦ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶᠢ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ ᢈᠥᢉᠡᢉᠡᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠳᠠᠭᠤᠰᠤᠭᠰᠠᠨ ᠠᠴᠠ ᠦᠯᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ

ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶᠢᠨ ᠰᠶᠢᠳᠪᠣᠷᠢ ᠪᠠᠷ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠠ᠃»

᠒/᠒᠒᠂᠘ ᠳᠣᠭᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳᠦ ᠲᠠᠶᠢᠯᠪᠣᠷᠢ:

« ᠲᠠᠶᠢᠯᠪᠣᠷᠢ: ᠆ ᠡᠨᠠ ᠵᠦᠢᠯ ᠦᠨ ᠑᠂᠑ ᠳᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠳᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠦᠨ ᠤᠯᠠᠮ ᠠᠴᠠ ᠦᠯᠡᠮᠵᠢ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠤ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ

ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃»

᠓/᠒᠒᠂᠑᠓ ᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

« ᠒᠒᠂᠑᠓ ᠳᠣᠭᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠬᠠᠬᠤᠤᠯᠢ ᠠᠪᠬᠤ

᠑᠃ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠠᠴᠠ ᠪᠣᠰᠤᠳ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠬᠠᠬᠤᠤᠯᠢ ᠥᢉᢉᠦᢉᠴᠢ ᠶᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤᠨ ᠡᢉᠦᠳᠡᠨ ᠡᠴᠡ ᠠᠵᠢᠯ ᠤᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠳᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶᠢᠨ ᠲᠤᠯᠠᠳᠠ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠶᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠳᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠦᢉᠡᠢ

ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠶᠢᠨ ᠲᠤᠯᠠᠳᠠ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠶᠣᠰᠤ ᠦᢉᠡᠢ ᠦᠢᠯᠡᠳᠦᠯ ᠢ ᢈᠢᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠢᢈᠦ ᠶᠢᠨ ᠲᠤᠯᠠᠳᠠ ᠰᠢᠭᠤᠳ᠂ ᠪᠣᠰᠤᠳ ᠢᠶᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠬᠠᠬᠤᠤᠯᠢ

ᠥᢉᢈᠦ ᠶᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠬᠣᠶᠠᠷ

ᠮᠢᠩᠭ ᠠ ᠳᠣᠯᠤᠭᠠᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠴᠡ ᠠᠷᠪᠠᠨ ᠳᠥᠷᠪᠠᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠤ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠠᠴᠠ

ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠠᠴᠠ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ

ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠒ ᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠔᠂᠒ ᠳᠣᠭᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦᠨ ᠲᠠᠶᠢᠯᠪᠣᠷᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦᠨ « ᠲᠠᠩᠨᠠᠭᠤᠯ᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠲᠠᠢ

ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠂᠑᠔ ᠳᠣᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦᠨ ᠒ ᠳᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦᠨ « ᠡᠩᢈᠡ ᠲᠠᠶᠢᠪᠣᠩ ᠤᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠥᠷᠦᠰᠢᠶᠡᠯ᠂ ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠯ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᢉᠡᠢ᠃»

ᢉᠡᠰᠡᠨ ᠤ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠶᠢᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠥᠷᠦᠰᠢᠶᠡᠯ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᢉᠡᠢ᠃» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠒᠂᠘ ᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦᠨ ᠒ ᠳᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠒᠒᠂᠙ ᠳᠣᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦᠨ

᠒ ᠳᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦᠨ « ᠤᠴᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠨᠡᠢᠮᠡᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ

ᠬᠠᠰᠤᠵᠤ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠓ ᠳᠣᠭᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:

᠑/᠖᠂᠗ ᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦᠨ ᠑ ᠳᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ :

« ᠑᠃ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᢉᠡᠮ ᠪᠣᠷᠤᠭᠤ ᠪᠠᠨ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ

ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ᠂ ᠬᠣᠣᠷ ᠤᠷᠰᠢᠭ ᠤᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠢ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶᠠᠪᠣᠭᠤᠯᠵᠤ

ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠳᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢᠶᠠᠷ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶᠢ ᢈᠥᠩᢉᠡᠷᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ

ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠠᠴᠠ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠵᠦ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ:»

᠒/᠖᠂᠗ ᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦᠨ ᠑᠂᠑᠂ ᠑᠂᠒ ᠳᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠑᠂᠑᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠠᠩᢉᠢ ᠳᠤ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠶᠢᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶᠢ

ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠪᠠᠭ ᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶᠢᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠨ ᠤᠯᠠᠮ ᠠᠴᠠ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ

ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠢᠶᠠᠨ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠶᠢ ᢈᠥᠩᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠠᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ ᠦᠨ ᠶᠠᠯ ᠠ ᠶᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ

ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠠᠴᠠ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ; ᠲᠤᠬᠠᠢ ᠶᠢᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠨ ᠤᠯᠠᠮ ᠠᠴᠠ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠢᠶᠠᠨ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᢈᠦ ᠪᠠᠨ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ

ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠠᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ ᠦᠨ ᠶᠠᠯ ᠠ ᠶᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ

ᠲᠡᠩᠰᠡᠵᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ᠂ ᠡᠷᢈᠡ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ ᠠᠯᠪᠠᠳᠠᠯᠭ ᠠ ᠶᠢᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ;

᠑᠂᠒᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠠᠩᢉᠢ ᠳᠤ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠶᠢᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶᠢ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠪᠠᠭ ᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ

ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶᠢᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠨ ᠤᠯᠠᠮ ᠠᠴᠠ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠢᠶᠠᠨ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠨ

ᠤᠯᠠᠮ ᠠᠴᠠ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠢᠶᠠᠨ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᢈᠦ ᠪᠠᠨ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠠᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ ᠦᠨ ᠶᠠᠯ ᠠ ᠶᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂

ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠪᠠᠭ ᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠡᠩᠰᠡᠵᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ᠂ ᠡᠷᢈᠡ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ

ᠠᠯᠪᠠᠳᠠᠯᠭ ᠠ ᠶᠢᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ᠃»

᠓/᠒᠒᠂᠑ ᠳᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

« ᠒᠒᠂᠑ ᠳᠣᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠡᠷᢈᠡ ᠮᠡᠳᠡᠯ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢᠶᠠᠨ ᠤᠷᠪᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ

᠑᠃ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢᠶᠠᠨ ᠤᠷᠪᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠣᠷᠢᠭᠤᠳᠠ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠥᠪᠠᠷ ᠲᠦ ᠪᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠪᠣᠰᠤᠳ ᠲᠤ ᠳᠠᠪᠠᠭᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠪᠣᠢ ᠪᠣᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠬᠣᠶᠠᠷ

ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠨᠢᢉᠡ

ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠒᠃ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢᠶᠠᠨ ᠤᠷᠪᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠶᠡᢈᠡ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ

ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠨᠠᠢᠮᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ

ᠨᠠᠢᠮᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠓᠃ ᠡᠨᠡ ᠵᠦᠢᠯ ᠦᠨ ᠑᠂ ᠒ ᠳᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠳᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ

ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠥᠮᠴᠢ ᠶᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ᠂ ᠡᠷᢈᠡ

ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠪᠦᢈᠦ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠠᠷᠪᠠᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

ᠲᠠᠶᠢᠯᠪᠣᠷᠢ: ᠆ᠡᠨᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠳᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ « ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ » ᢉᠡᠵᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶᠢᠨ ᠠᠰᠢᠭ

ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠓᠂᠑᠂᠔᠆ ᠳᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ᠂

ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠦᠷ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶᠢᠨ ᠰᠶᠢᠳᠪᠣᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠻᠣᠮᠢᠰᠰ ᠤᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ᠂ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠡᠢ

ᠠᠳᠠᠯᠢᠳᠬᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠆ ᠡᠨᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠳᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ « ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ » ᢉᠡᠳᠡᢉ ᠲᠦ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ ᠡᠷᢈᠡ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠠ᠃

᠆ ᠡᠨᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠳᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ « ᠤᠷᠪᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ» ᢉᠡᠵᠦ ᠠᠯᠪᠠᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠡᠷᢈᠡ ᠮᠡᠳᠡᠯ ᠢᠶᠡᠨ

ᠠᠯᠪᠠᠨ ᠤ ᠡᠷᢈᠡ ᠠᠰᠢᠭ ᠤᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ᠂ ᠡᠰᠡᢉᠦᠯ ᠡ ᠬᠤᠪᠢ ᠶᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢᠶᠠᠨ ᢉᠦᠢᠴᠡᠯᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠳᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᢈᠢᢈᠦ ᠶᠣᠰᠤᠲᠠᠢ ᠦᠢᠯᠡᠳᠦᠯ ᠢ ᢈᠢᢈᠦ ᠦᢉᠡᠢ

ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᢈᠢᢈᠦ ᠶᠣᠰᠤ ᠦᢉᠡᠢ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᢈᠢᢈᠦ᠂ ᠡᠷᢈᠡ ᠮᠡᠳᠡᠯ ᠢᠶᠡᠨ ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶᠢ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠆ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ « ᠳᠠᠪᠠᠭᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ » ᢉᠡᠵᠦ ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠶᠢᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠓᠂᠑᠂᠔᠆ ᠳᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠆ ᠡᠨᠡ ᠪᠦᠯᠦᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ « ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠬᠠᠰᠤᠬᠤ» ᢉᠡᠵᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶᠢᠨ

ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠔᠂᠑ ᠆ ᠳᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠳᠤ

ᠰᠣᠩᠭᠤᠭᠳᠠᠬᠤ᠂ ᠲᠣᠮᠢᠯᠠᠭᠳᠠᠬᠤ᠂ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠬᠠᠰᠤᠬᠤ ᠶᠢ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃»

᠔/᠒᠒᠂᠔ ᠳᠣᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

« ᠒᠒᠂᠔ ᠳᠣᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠬᠠᠬᠤᠤᠯᠢ ᠠᠪᠬᠤ

᠑᠃ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠬᠠᠬᠤᠤᠯᠢ ᠥᢉᢉᠦᢉᠴᠢ ᠶᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤᠨ ᠡᢉᠦᠳᠡᠨ ᠡᠴᠡ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠦ

ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠳᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶᠢᠨ ᠲᠤᠯᠠᠳᠠ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠶᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠳᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠶᠢᠨ ᠲᠤᠯᠠᠳᠠ᠂

ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠶᠣᠰᠤ ᠦᢉᠡᠢ ᠦᠢᠯᠡᠳᠦᠯ ᠢ ᢈᠢᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠢᢈᠦ ᠶᠢᠨ ᠲᠤᠯᠠᠳᠠ ᠰᠢᠭᠤᠳ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠪᠣᠰᠤᠳ ᠢᠶᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠬᠠᠬᠤᠤᠯᠢ ᠥᢉᢈᠦ ᠶᠢ

ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠨᠡᠢᠮᠡᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ

ᠨᠡᠢᠮᠡᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠒᠃ ᠡᠨᠡ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ ᢈᠢᠰᠠᠨ ᠪᠣᠭᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠶᠡᢈᠡ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠤ ᠬᠠᠬᠤᠤᠯᠢ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠨᠡᠢᠮᠡᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠠᠷᠪᠠᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ

ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠓᠃ ᠡᠨᠡ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠳᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠᠲᠠᠢ ᢉᠡᠮᠲᠦ ᠪᠦᠯᠦᢉ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ

ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠪᠦᢈᠦ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠠᠷᠪᠠᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠬᠣᠷᠢᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

ᠲᠠᠶᠢᠯᠪᠣᠷᠢ: ᠆ᠡᠨᠡ ᠪᠦᠯᠦᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ « ᠶᠡᢈᠡ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ ᠬᠠᠬᠤᠤᠯᠢ » ᢉᠡᠳᠡᢉ ᠲᠦ ᠨᠢᢉᠡ ᠵᠠᠭᠤᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠡᢈᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠤ

ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶᠢ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃»

᠕/᠒᠒᠂᠕ ᠳᠣᠭᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦᠨ ᠑᠂ ᠒ ᠳᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠒᠒᠂᠕ ᠳᠣᠭᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠬᠠᠬᠤᠤᠯᠢ ᠥᢉᢈᠦ

᠑᠃ ᠥᠪᠠᠷ ᠲᠦ ᠪᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠪᠣᠰᠤᠳ ᠲᠤ ᠳᠠᠪᠠᠭᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠪᠣᠢ ᠪᠣᠯᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠣᠰᠤᠳ ᠲᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠠᠯᠪᠠᠨ

ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠲᠠᠢ ᠨᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠮᠥᠩᢉᠦ᠂ ᠡᠳ᠋ ᠵᠦᠢᠯ ᠥᢉᢉᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠳ᠋ ᠦᠨ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ ᠥᠮᠴᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂

ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠥᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ ᠠᠮᠠᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠣᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠣᠭᠤᠯᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠬᠣᠶᠠᠷ ᠮᠢᠩᠭ ᠠ ᠳᠣᠯᠤᠭᠠᠨ

ᠵᠠᠭᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠴᠡ ᠠᠷᠪᠠᠨ ᠳᠥᠷᠪᠠᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠠᠴᠠ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠒᠃ ᠡᠨᠡ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠᠲᠠᠢ ᢉᠡᠮᠲᠦ ᠪᠦᠯᠦᢉ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠣᠭᠤᠯᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠨᠠᠢᠮᠡᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭ ᠠ ᠳᠥᠷᠪᠠᠨ ᠵᠠᠭᠤᠨ

ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠴᠡ ᠬᠣᠷᠢᠨ ᠳᠣᠯᠤᠭᠠᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠤ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃»

᠖/᠒᠒᠂᠖ ᠳᠣᠭᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦᠨ ᠒ ᠳᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠒᠃ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠪᠦᠷᠢᠨ

ᠡᠷᢈᠡ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠨᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠳᠠᠪᠠᠭᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠣᠯᠵᠤ ᠠᠪᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠳᠠᠪᠠᠭᠤ

ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢᠶᠠᠨ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠮᠥᠩᢉᠦ᠂ ᠡᠳ᠋ ᠦᠨ᠂ ᠡᠳ᠋ ᠦᠨ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ ᠥᠮᠴᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠦᢉᠡᠢ᠂

ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠥᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ ᠠᠮᠠᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠣᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ

ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃»

᠗/᠒᠒᠂᠗ ᠳᠣᠭᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

« ᠒᠒᠂᠗ ᠳᠣᠭᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠦᠷᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ

᠑᠃ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶᠢᠨ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ᠂ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᠵᠦ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ᠂

ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶᠢᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠰᠤᠳ ᠲᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠵᠢᢉᠡᠯᠡᠳᠦᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠪᠠᠷᠢᠴᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠬᠠᠨᠳᠢᠪᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠭᠰᠠᠨ᠂

ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠦᠷᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠨᠢᢉᠡ

ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ

ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠒᠃ ᠡᠨᠡ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠨ ᠤᠯᠠᠮ ᠠᠴᠠ ᠶᠡᢈᠡ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ

ᠨᠠᠢᠮᠡᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠨᠠᠢᠮᠡᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃»

᠘/᠒᠒᠂᠑᠐᠂ ᠒᠒᠂᠑᠑ ᠳᠣᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

« ᠒᠒᠂᠑᠐ ᠳᠣᠭᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡᠵᠢᢈᠦ

᠑᠃ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶᠡᢈᠡ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠷ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠨᠢ ᠤᠢᠨᠳᠣᠰᠣᠯᠡᠯ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠣᠯᠬᠤ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ

ᠪᠣᠯ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠨᠠᠢᠮᠡᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

ᠲᠠᠶᠢᠯᠪᠣᠷᠢ: ᠆ ᠡᠨᠠ ᠵᠦᠶᠢᠯ ᠦᠨ ᠑ ᠳᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ « ᠶᠡᢈᠡ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ » ᢉᠡᠳᠡᢉ ᠲᠦ ᠨᠢᢉᠡ ᠵᠠᠭᠤᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠤ

ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶᠢ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠒᠃ ᠡᠨᠡ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠳᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ᠂

ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠪᠦᢈᠦ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠨᠠᠢᠮᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ

ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠨᠡᠢᠮᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠒᠒᠂᠑᠑ ᠳᠣᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠳᠤᠷ ᠠ ᠪᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠠᠭᠠᠰᠢᠯᠠᠬᠤ

᠑᠃ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠥᠪᠠᠷ ᠲᠦ ᠣᠯᠭᠣᠭᠳᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠪᠣᠰᠤᠳ ᠤᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠶᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠡᠴᠡ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠬᠣᠶᠠᠷ ᠮᠢᠩᠭ ᠠ

ᠳᠣᠯᠤᠭᠠᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠴᠡ ᠠᠷᠪᠠᠨ ᠳᠥᠷᠪᠠᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠤ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠠᠴᠠ ᠭᠤᠷᠪᠠᠨ

ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠠᠴᠠ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ

ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠒᠃ ᠡᠨᠡ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠨ ᠤᠯᠠᠮ ᠠᠴᠠ ᠶᠡᢈᠡ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠤ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ

ᠨᠠᠢᠮᠡᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ

ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃»

᠔ ᠳᠣᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠕᠂᠓ ᠳᠣᠭᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦᠨ ᠒ ᠳᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦᠨ « ᠨᠢᢉᠡ ᠵᠠᠭᠤᠨ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ « ᠳᠥᠷᠪᠠᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠲᠠᠪᠢᠨ » ᢉᠡᠵᠦ᠂

᠕᠂᠗ ᠳᠣᠭᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦᠨ ᠑ ᠳᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦᠨ « ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ « ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠠᠩᢉᠢ ᠳᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶᠢ ᠪᠦᢈᠦ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠷ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠂᠗ ᠳᠣᠭᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦᠨ ᠭᠠᠷᠴᠠᠭ ᠢ « ᢉᠡᠮ ᠪᠣᠷᠤᠭᠤ ᠪᠠᠨ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ

ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠳᠦ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶᠢ ᢈᠥᠩᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠠᠴᠠ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠒᠂᠘ ᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦᠨ

᠑᠂᠖ ᠳᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢᠨ « ᠲᠣᠮᠢᠯᠠᠭᠳᠠᠬᠤ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ« ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠒᠂᠙ ᠳᠣᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦᠨ ᠑᠂᠔ ᠳᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢᠨ « ᠰᠣᠩᠭᠤᠭᠳᠠᠬᠤ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ

« ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠒᠂᠘ ᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦᠨ ᠑᠂᠖ ᠳᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢᠨ « ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ « ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠢᠯ » ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

Төрийн мэдээлэл · 2023 · № 2 (1250)26–37-р хуудас