Журам батлах тухай № 392
2022 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 392 хот
Журам батлах тухай
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8.6-д заасныг үндэслэн
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Соёлын биет бус өвийг төлөөллийн болон яаралтай хамгаалах
шаардлагатай үндэсний жагсаалтад бүртгэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёлын
сайд Ч.Номинд даалгасугай.
Засгийн газрын 2022 оны 392 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8.4-т заасан соёлын
биет бус өвийг төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний жагсаалтад (цаашид “үндэсний жагсаалт” гэх) бүртгэх үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.2.Монголын ард түмний уламжлалт мэдлэг, арга ухаан,
сэтгэлгээний илэрхийлэл болсон түүх, соёл, урлаг, гоо зүйн болон шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдолтой соёлын биет бус өвийг төлөөллийн үндэсний жагсаалтад бүртгэнэ.
1.3.Оролцогч талуудын хүчин чармайлтаас үл хамааран өвийн
оршин тогтнох чадвар нь устах, мартагдах аюулд орж, яаралтай хамгаалах хэрэгцээ, шаардлага үүссэн бол яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний жагсаалтад бүртгэнэ.