Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 45
(762)
— 2458 —

Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай № 53

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 53 хот

Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалт, 6.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Ухнаагийн Хүрэлсүхийг Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 54 хот

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Цэрэнхүүгийн Шаравдоржийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2012 · № 45 (762)2458-р хуудас