Журам батлах тухай № 352
2022 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 352 хот
Журам батлах тухай
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.19-д заасныг
үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын
шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Ил тод байдлыг илтгэх
шалгуур үзүүлэлт батлах тухай” Засгийн газрын 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 143 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2022 оны 352 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журам нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай
хуулийн 6.1-д заасан нийтийн мэдээлэл хариуцагч (цаашид “мэдээлэл хариуцагч” гэх) мөн хуулийн 8.2-8.6-д заасан нээлттэй мэдээллийн ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг тогтоох, 8.17-д заасан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх “Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл” (цаашид “Зөвлөл” гэх) нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ хийх, зөвлөмж гаргах, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.Мэдээлэл хариуцагч нээлттэй мэдээллийн ил тод байдлыг
хангахад Засгийн газрын 2022 оны 201 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”-ыг мөрдөнө.
1.3.Мэдээллийн ил тод байдлын үнэлгээ хийхэд дараах зарчмыг
баримтална:
1.3.1.шударга, хараат бус байх;
1.3.2.үнэлгээ нь нээлттэй, олон нийтийн оролцоог
хангасан байх; 1.3.3.үнэлгээний тайлан, дүгнэлт нь ил тод байх;
1.3.4.үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, мэдээ тайланд
үндэслэсэн байх;
1.3.5.зөвлөмж нь ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн
байх; 1.3.6.ил тод байдлын тайлан нь үнэн зөв, нотлогдохуйц
байх; 1.3.7.үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн
зөв байдлыг мэдээлэл хариуцагч хариуцдаг байх.
Хоёр.Нээлттэй мэдээллийн ил тод байдлыг үнэлэх
шалгуур үзүүлэлт
2.1.Нээлттэй мэдээллийн ил тод байдлыг дараах шалгуур
үзүүлэлтээр үнэлнэ:
2.1.1.мэдээллийн хүртээмжтэй байдал-Нийтийн
мэдээллийн ил тод байдлын тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн 8.8-д заасны дагуу олон нийтэд ил тод мэдээлсэн эсэх;
2.1.2.хугацаандаа нийтлэгдсэн байдал-нээлттэй
мэдээллийг хуулийн 8.9, 8.11-д заасан хугацаанд олон нийтэд хүргэсэн эсэх; 2.1.3.мэдээллийн бүрэн бүтэн байдал-нээлттэй
мэдээллийг хуулийн 8.2-8.6-д заасан зохицуулалтын хүрээнд бүрэн гүйцэд тусгасан эсэх;
2.1.4.эх сурвалжийн тодорхой байдал-хуулийн нээлттэй
мэдээллийг дэлгэрүүлж авах, тодруулах эх сурвалж, холбоо барих мэдээллийг цахим хуудсанд байршуулсан эсэх.
Гурав.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын
үнэлгээ хийх аргачлал
3.1.“Мэдээллийн хүртээмжтэй байдал”-ыг (МХБ) дараах аргачлалаар
үнэлнэ:
3.1.1.нээлттэй мэдээллийг цахим хуудас, мэдээллийн
самбар, бусад мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтэлсэн бол ХАНГАЛТТАЙ буюу 30 оноо;
3.1.2.нээлттэй мэдээллийг ДУТУУ буюу зөвхөн цахим
хуудаст нийтэлсэн бол 15 оноо, мэдээллийн самбарт нийтэлсэн бол 10 оноо, бусад мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтэлсэн бол 5 оноо;
3.1.3.нээлттэй мэдээллийг нийтлээгүй бол ХАНГАЛТГҮЙ
буюу 0 оноо.
3.2.“Хугацаандаа нийтлэгдсэн байдал”-ыг (ХНБ) дараах аргачлалаар
үнэлнэ:
3.2.1.нээлттэй мэдээллийг хуулиар тогтоосон хугацаанд
нийтэлсэн, шинэчилсэн бол ХАНГАЛТТАЙ буюу 30 оноо;
3.2.2.нээлттэй мэдээллийг хуулиар тогтоосон хугацаанаас
хойш нийтэлсэн, шинэчилсэн бол ДУТУУ буюу 10 оноо;
3.2.3.нээлттэй мэдээллийг нийтлээгүй, шинэчлээгүй бол
ХАНГАЛТГҮЙ буюу 0 оноо.
3.3.“Мэдээллийн бүрэн бүтэн байдал”-ыг (МБББ) дараах аргачлалаар
үнэлнэ:
3.3.1.хуулиар 8.6-д заасан мэдээллийг ил тод байлгах
үүрэг хүлээгээгүй мэдээлэл хариуцагчийн хувьд хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5-д заасан нээлттэй мэдээллийг бүрэн гүйцэд нийтэлсэн бол 30 оноо, дутуу нийтэлсэн бол 15 оноо;
3.3.2.хуулийн 8.6-д заасан мэдээллийг ил тод байлгах
үүрэг хүлээсэн мэдээлэл хариуцагчийн хувьд хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5-д заасан нээлттэй мэдээллийг бүрэн гүйцэд нийтэлсэн бол 15 оноо, дутуу нийтэлсэн бол 10 оноо, хуулийн 8.6-д заасан нээлттэй мэдээллийг бүрэн гүйцэд нийтэлсэн бол 15 оноо, дутуу нийтэлсэн бол 5 оноо;
3.3.3.хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6-д заасан нээлттэй
мэдээллийг нийтлээгүй бол 0 оноо.
3.4.“Эх сурвалжийн тодорхой байдал”-ыг (ЭСТБ) дараах аргачлалаар
үнэлнэ:
3.4.1.нээлттэй мэдээллийг дэлгэрүүлж авах, тодруулах
эрх бүхий ажилтны харьяалах нэгжийн нэр, албан тушаал, нэр болон холбоо барих мэдээллийг нийтэлсэн бол ХАНГАЛТТАЙ буюу 30 оноо;
3.4.2.энэ журмын 3.4.1-д заасан мэдээллийн аль нэгийг
нийтлээгүй бол ДУТУУ буюу 10 оноо;
3.4.3.энэ журмын 3.4.1-д заасан мэдээллийг нийтлээгүй
бол ХАНГАЛТГҮЙ буюу 0 оноо.
3.5.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээний хувийг
шалгуур үзүүлэлтийн оноонд үндэслэн дараах аргачлалаар тооцож гаргана:
3.6.Үнэлгээний ерөнхий болон хэсгийн дундаж оноо, хувийг
үзүүлэлтүүдийн оноо, хувийн арифметик дунджаар тооцно.
Дөрөв.Нээлттэй мэдээллийн ил тод байдалд үнэлгээ хийх удирдлага, зохион байгуулалт
4.1.Мэдээлэл хариуцагч өөрийн хариуцсан асуудлын хүрээнд
хамаарах нээлттэй мэдээллийн ил тод байдлыг энэ журмын 3 дугаар зүйлд заасан аргачлалаар үнэлж, “Нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээний хүснэгт”-ийн дагуу гаргах бөгөөд үнэлгээний тайланг салбарын хэмжээнд сайд, нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн Засаг дарга нэгтгэж, бусад мэдээлэл хариуцагч жил бүрийн 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Зөвлөлийн ажлын албанд тоон гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр хүргүүлнэ.
4.2.Зөвлөлийн ажлын алба нээлттэй мэдээллийн ил тод байдлын
үнэлгээний тайланг хүлээн авч, үнэлгээг энэ журмын 3 дугаар зүйлд заасан аргачлалын дагуу хийгдсэн эсэхийг хянах бөгөөд үнэлгээнд өөрчлөлт оруулж болно.
3.3.3.хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6-д заасан нээлттэй мэдээллийг
нийтлээгүй бол 0 оноо. 3.4.“Эх сурвалжийн тодорхой байдал”-ыг (ЭСТБ) дараахь аргачлалаар
үнэлнэ: 3.4.1.нээлттэй мэдээллийг дэлгэрүүлж авах, тодруулах эрх бүхий
ажилтны харьяалах нэгжийн нэр, албан тушаал, нэр болон холбоо барих мэдээллийг нийтэлсэн бол ХАНГАЛТТАЙ буюу 30 оноо;
3.4.2.энэ журмын 3.4.1-д заасан мэдээллийн аль нэгийг нийтлээгүй бол
ДУТУУ буюу 10 оноо; 3.4.3.энэ журмын 3.4.1-д заасан мэдээллийг нийтлээгүй бол
ХАНГАЛТГҮЙ буюу 0 оноо. 3.5.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээний хувийг шалгуур
үзүүлэлтийн оноонд үндэслэн дараахь аргачлалаар тооцож гаргана:
3.6. Үнэлгээний ерөнхий болон хэсгийн дундаж оноо, хувийг
үзүүлэлтүүдийн оноо, хувийн арифметик дунджаар тооцно.
Дөрөв.Нээлттэй мэдээллийн ил тод байдалд үнэлгээ хийх удирдлага, зохион байгуулалт
4.1.Мэдээлэл хариуцагч өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хамаарах
нээлттэй мэдээллийн ил тод байдлыг энэ журмын 3 дугаар зүйлд заасан аргачлалаар үнэлж, “Нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээний хүснэгт”-ийн дагуу гаргах бөгөөд үнэлгээний тайланг салбарын хэмжээнд сайд, нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн Засаг дарга нэгтгэж, бусад мэдээлэл хариуцагч жил бүрийн 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Зөвлөлийн ажлын албанд тоон гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр хүргүүлнэ.
4.2.Зөвлөл ажлын алба нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээний
тайланг хүлээн авч, үнэлгээг энэ журмын 3 дугаар зүйлд заасан аргачлалын дагуу хийгдсэн эсэхийг хянах бөгөөд үнэлгээнд өөрчлөлт оруулж болно.
4.3.Зөвлөлийн ажлын алба үнэлгээний цахим мэдээллийн сан үүсгэж,
үнэлгээний тайлан, үнэлгээнд оруулсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг байршуулна.
4.4.Зөвлөлийн ажлын алба үнэлгээний нэгдсэн тайланг Зөвлөлийн
хуралдаанаар хэлэлцүүлж, мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангаагүй мэдээлэл хариуцагчид зөвлөмж хүргүүлнэ.
4.3.Зөвлөлийн ажлын алба үнэлгээний цахим мэдээллийн сан
үүсгэж, үнэлгээний тайлан, үнэлгээнд оруулсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг байршуулна.
4.4.Зөвлөлийн ажлын алба үнэлгээний нэгдсэн тайланг Зөвлөлийн
хуралдаанаар хэлэлцүүлж, мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангаагүй мэдээлэл хариуцагчид зөвлөмж хүргүүлнэ.
----о0о----
“Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ын хавсралт
№ Нээлттэй мэдээлэл Шалгуур үзүүлэлтийн оноо Хэрэгжилтийн
хувь МХБ ХНБ МБББ ЭСТБ
Нэг.Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын
талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
1.1
Эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн
1.2
Чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, хаяг, байршил, харилцах утасны дугаар, шуудангийн хаяг, олон нийттэй харилцах, мэдээлэл хүргэх нийгмийн сүлжээний хаяг
1.3
Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт, үйл ажиллагааны тайлан, мэдээлэл хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын тайлан, акт, дүгнэлт, албан шаардлага, зөвлөмж
1.4 Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан
1.5
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан
1.6
Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, бусад эрх зүйн акт
1.7
Албан тушаалын тодорхойлолт, албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албаны харилцах утасны дугаар, албаны цахим шуудангийн хаяг
1.8
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээ
1.9
Хуульд өөрөөр заагаагүй бол хариуцсан салбарын үйл ажиллагааны статистик мэдээлэл
1.10
Мэдээлэл хариуцагчаас зохион байгуулах олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
Дундаж оноо, хувь
Хоёр.Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
2.1 Ажлын байрны сул орон тооны талаарх мэдээлэл
2.2 Албан хаагч, ажилтныг сонгон шалгаруулах журам
2.3 Албан хаагч, ажилтны ёс зүйн дүрэм
2.4
Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
2.5
Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
2.6 Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
Дундаж оноо, хувь
Гурав. Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн
ил тод, нээлттэй байдал
3.1
Өмнөх оны төсвийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөв, дараа оны төсвийн төсөл
3.2
Төсвийн гүйцэтгэлийн биелэлт болон хагас, бүтэн жилийн санхүүгийн тайлан
3.3 Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт
3.4
Хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ
3.5 Төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбар
3.6
Таван сая, түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг
3.7
Цалингийн зардлаас бусад таван сая, түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрийн хамт
3.8
Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр
3.9
Шилэн дансны хөтлөлт, хэрэгжилт, аудитын тайлан, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл
3.10
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаан
3.11
Худалдан авах ажиллагаанд хийсэн үнэлгээ болон аудит, бусад хяналт шалгалтын тайлан, дүгнэлт
3.12
Мэдээлэл хариуцагч болон захиалагч байгууллагын хүсэлтээр холбогдох этгээдийг худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаагаар хангасан тухай мэдээлэл
3.13
Төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжилт, явц, үр дүн
3.14
Мэдээлэл хариуцагчийн захиалгаар хийгдсэн судалгаа, шинжилгээний ажил, түүний тайлан
3.15
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан этгээдийн жагсаалт
3.16
Засгийн газрын гадаад улс, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн талаарх мэдээлэл
3.17
Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, төсвийн нэгдсэн үзүүлэлт
3.18
Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын мэдээлэл
3.19 Засгийн газрын гадаад, дотоод
өрийн мэдээлэл
3.20
Улсын төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбар
3.21 Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн
сарын мэдээ
3.22
Төсвийн гүйцэтгэл болон аудит хийсэн санхүүгийн нэгтгэсэн тайлан
3.23
Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын дотоод үнэт цаасны мэдээлэл
3.24
Концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт
3.25
Концессын гэрээ байгуулсан тухай бүрд концесс эзэмшигч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээлэл
3.26
Хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын гадаад үнэт цаасны мэдээлэл
3.27
Улсын төсвийн нэгдсэн үзүүлэлтийг макро эдийн засгийн үзүүлэлт, холбогдох бусад үзүүлэлттэй уялдуулсан судалгаа, тооцоо
3.28
Орон нутгийн төсвийн төсөлд санал авах талаарх хэлэлцүүлгийн мэдээлэл
Дундаж оноо, хувь
Дөрөв. Үзүүлж байгаа үйлчилгээний талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
4.1
Үйлчилгээний төрөл, шийдвэрлэх журам, хугацаа, бүрдүүлэх баримт бичиг, түүний загвар, төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, төлбөр төлөх дансны мэдээлэл
4.2
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам, олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл, зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Дундаж оноо, хувь
Тав.Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
5.1
Олон нийтээр хэлэлцүүлж, санал авч байгаа хууль тогтоомж болон захиргааны хэм хэмжээний актын төсөл, тэдгээрийн танилцуулга, холбогдох судалгаа, бусад байгууллага, иргэнээс өгсөн санал
5.2 Эзэмшиж байгаа оюуны өмчийн эрхийн жагсаалт
5.3
Хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл
5.4
Мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл
5.5
Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн нэр, хаяг, дүрэм, үйл ажиллагааны чиглэл, эрх бүхий этгээдийн оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, ашиг, алдагдлын тайлан, нэгдсэн төсөвт төлсөн татварын хэмжээ, ногдол ашиг
5.6
Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн, албаны цахим шуудангийн хаяг, тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага, удирдлагыг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулах ажиллагааны тов, сонгон шалгаруулалтад оролцогчдын талаарх мэдээлэл
5.7
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон Үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ
5.8
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл
5.9
Хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээний явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавар, тэдгээрийг арилгах арга хэмжээг тогтоосон байгаль орчны нөлөөллийн үнэлгээний талаарх мэдээлэл, газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн мэдээлэл
5.10
Мэдээлэл хариуцагчийн явуулж байгаа үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж байгаа техник, технологийн хүн, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийн талаарх мэдээлэл
5.11
Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт
5.12
Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдал
5.13
Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ
5.14 Шүүн таслах ажиллагааны дүн
мэдээ
5.15
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу маргаан хянан шийдвэрлэсэн ажиллагааны дүн мэдээ
5.16
Улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, түүнд өгсөн хандивын мэдээлэл
5.17
Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, хүргүүлсэн тайлан, Монгол Улсад өгсөн зөвлөмж, зөвлөмжийн хэрэгжилтийг хариуцах байгууллагын талаарх мэдээлэл
5.18
Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдлийн мэдээлэл болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн жагсаалт
5.19
Хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл
5.20
Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, мэдээлэл хариуцагчаас санхүүжүүлсэн сургалтын зардлын дүн, гэрээний хэрэгжилт
5.21
Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилсан байдал, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан
5.22
Албан тушаалтны Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1-д заасан ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл болон энэ хуулийн 8.6-д заасан тайлбар
5.23
Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлт, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг хянасан дүгнэлт
5.24
Төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэл
5.25
Хууль болон олон улсын гэрээгээр нээлттэй байхаар заасан бусад мэдээлэл
Дундаж оноо, хувь Үнэлгээний ерөнхий оноо, хувь
Нэмэлт мэдээлэл гаргах байгууллага:
Энэ хавсралтын 3.15, 3.16, 3.17, 3.18, 3.19, 3.20, 3.21, 3.22,
3.23, 3.24, 3.25, 3.26, 3.27, 5.7-д заасан мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 5.9, 5.12-т заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 5.14-т заасан мэдээллийг Монгол Улсын Дээд шүүх, 5.15-д заасан мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, 5.16-д заасан мэдээллийг улс төрийн нам, 5.17-д заасан мэдээллийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 5.18-д заасан мэдээллийг өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 5.19-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус гаргана.
--о0о--