Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай № 215
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 04-ний өдөр Дугаар 214 хот
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн
албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 309 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Эрдэнэчимэгийн Энэбишийг Нийслэлийн Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.
2.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Эрдэнэчимэгийн Энэбишийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 04-ний өдөр Дугаар 215 хот
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн
албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 311 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Зоригтын Түвшинтөгсийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.
2.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны
шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Зоригтын Түвшинтөгсийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.