Үндэсний хоршооны ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай № 247
2022 оны 6 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 247 хот
Үндэсний хорооны ажиллах журам,
бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих
тухай хуулийн 14.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй
тэмцэх Үндэсний хорооны ажиллах журам”-ыг 1 дүгээр хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй
тэмцэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталсан “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтыг энэ тогтоолын 2 дугаар хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.
3. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй
тэмцэх Үндэсний хорооны ажиллах журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зөвлөлийн бүрэлдэхүүн,
журам батлах тухай” Засгийн газрын 2003 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2022 оны 247 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус
эргэлттэй тэмцэх Үндэсний хороо (цаашид “Үндэсний хороо” гэх)-ны үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Үндэсний хороо нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын
эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагын төлөөллөөс бүрдсэн үндэсний хэмжээний орон тооны бус зохион байгуулалтын нэгж байна.
1.3.Үндэсний хороо нь үйл ажиллагаандаа Мансууруулах эм,
сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.
Хоёр.Үндэсний хорооны бүрэлдэхүүн
зохион байгуулалт
2.1.Үндэсний хороо нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс
бүрдэнэ.
2.2.Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь
хуралдаан байна.
2.3.Үндэсний хорооны ээлжит хуралдааныг хагас жил тутам хийнэ.
Үндэсний хорооны нийт гишүүдийн олонх оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно. Үндэсний хорооны ээлжит бус хуралдааныг даргын санаачилгаар, эсхүл Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар хуралдуулж болно.
2.4.Үндэсний хорооны даргын эзгүйд даргын эрх олгосноор
Үндэсний хорооны аль нэг гишүүн түүний үүргийг гүйцэтгэнэ.
2.5.Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг
хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
2.6.Үндэсний хороо нь чиг үүргийнхээ хүрээнд хуралдаанаас
тогтоол, зөвлөмж гаргах бөгөөд тогтоол, зөвлөмжид Үндэсний хорооны дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
2.7.Үндэсний хорооны хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн
дарга хөтөлж, түүнд Үндэсний хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
Гурав.Үндэсний хорооны чиг үүрэг
3.1.Үндэсний хороо Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын
эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14.5 дахь хэсэгт заасан чиг үүргээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль
бус эргэлтэд хяналт тавих үйл ажиллагааны жил бүрийн төлөвлөгөөг хуралдаанаар хэлэлцэн баталж, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах;
3.1.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль
бус эргэлт болон энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох судалгааны ажлыг мэргэжлийн байгууллага болон эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, гарсан дүгнэлт, саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх;
3.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой
холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай мэдээллийг гаргуулах;
3.1.4.төлөвлөгөөний хэрэгжилтийн салбар дундын
уялдаа холбоог зохицуулах;
3.1.5.төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүн, тайланг
улсын хэмжээнд нэгтгэн дүгнэж, дүнг жил бүр Засгийн газарт танилцуулах;
3.1.6.энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан
сэргийлэхэд орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх ажлыг судлах, зохион байгуулах;
3.1.7.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор
хөнөөл, энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн соён гэгээрүүлэх нөлөөллийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, мэдээлэл, сурталчилгааг зохион байгуулах.
Дөрөв.Үндэсний хорооны дарга,
гишүүний бүрэн эрх
4.1.Үндэсний хорооны дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1.Үндэсний хорооны ээлжит болон ээлжит бус
хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тогтоож, хуралдааныг товлох, даргалах;
4.1.2.Үндэсний хороог дотоод, гадаад харилцаанд
төлөөлөх;
4.1.3.Үндэсний хорооны гишүүдэд үүрэг, даалгавар өгч,
биелэлтэд хяналт тавих;
4.1.4.Үндэсний хорооны үйл ажиллагааны тайланг
Засгийн газрын хуралдаанд танилцуулах.
4.2.Үндэсний хорооны гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.2.1.Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг
санаачлах, хэлэлцүүлэх, хуралдаанд өөрийн биеэр оролцох;
4.2.2.Үндэсний хорооны шийдвэрийн хэрэгжилтийн явц,
үр дүнд хариуцсан салбар, чиглэлийн дагуу хяналт тавих, тайлагнах;
4.2.3.Үндэсний хорооны даргын өгсөн үүрэг, даалгаврыг
хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах, хариуцсан салбар, чиглэлийн дагуу Үндэсний хороонд холбогдох мэдээ, тайлан, статистик тоо баримтыг гаргаж өгөх;
4.2.4.Үндэсний хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөний
төсөлд санал өгөх, төлөвлөгөө, тайлантай танилцах, Үндэсний хорооноос хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах;
4.2.5.Үндэсний хорооны ажлын албатай үйл ажиллагаагаа
уялдуулах, мэдээлэл солилцох зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлыг өөрийн байгууллагын холбогдох албан хаагчаар хариуцуулан гүйцэтгүүлэх.
4.3.Үндэсний хорооны нарийн бичгийн дарга нь Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга байх бөгөөд Үндэсний хорооны гишүүний чиг үүргийг хэрэгжүүлнэ.
4.4.Үндэсний хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар
хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаарх саналаа урьдчилан бичгээр хүргүүлнэ.
Тав.Үндэсний хорооны ажлын алба
5.1.Үндэсний хороо нь ажлын алба (цаашид “Ажлын алба” гэх)-
тай байх бөгөөд Ажлын албаны үүргийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба гүйцэтгэнэ.
5.2.Ажлын алба нь Үндэсний хорооны өдөр тутмын ажлыг хариуцан
гүйцэтгэх бөгөөд Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ажлын албыг удирдана.
5.3.Ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.3.1.Үндэсний хорооны жил бүрийн үйл ажиллагааны
төлөвлөгөөг боловсруулан хорооны хуралдаанаар батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
5.3.2.Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг
боловсруулж, Үндэсний хорооны даргаар батлуулах;
5.3.3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль
бус эргэлттэй тэмцэх талаар болон холбогдох хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр, Үндэсний хорооны шийдвэрийг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
5.3.4.Үндэсний хорооны үйл ажиллагаанд шаардагдах
тайлан, мэдээ, статистик, тоо баримт, лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах, танилцуулах;
5.3.5.Үндэсний хорооны хуралдааныг зохион байгуулах
бэлтгэл ажлыг хангах, Үндэсний хорооны шийдвэрийг албажуулах;
5.3.6.Үндэсний хорооны хуралдаанаас гарсан шийдвэрийг
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
5.3.7.Үндэсний хорооны үйл ажиллагааг олон нийтэд
мэдээлэх, сурталчлах арга хэмжээг зохион байгуулах.
---o0o---
Засгийн газрын 2022 оны 247 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
Засгийн газрын 2017 оны 27 дугаар
тогтоолын 5 дугаар хавсралт
Дарга: -Хууль зүй, дотоод хэргийн сайд
Гишүүд: -Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн
бичгийн дарга (зөвшилцсөнөөр);
-Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд;
-Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд;
-Соёлын дэд сайд;
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд;
-Эрүүл мэндийн дэд сайд;
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд;
-Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд;
-Гаалийн ерөнхий газрын дарга;
-Цагдаагийн ерөнхий газрын дарга;
-Тагнуулын ерөнхий газрын дарга;
-Хил хамгаалах ерөнхий газрын дарга;
-Гадаадын иргэн, харьяатын газрын дарга;
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга;
-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын
газрын дарга;
-Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга;
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн
бодлогын газрын дарга;
-Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал;
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн
захирал;
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал.
Нарийн бичгийн -Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дарга: зөвлөлийн Ажлын албаны дарга.
---o0o---