Албан тушаалаас чөлөөлөх тухай № 210
2022 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 03-ны өдөр Дугаар 210 хот
Албан тушаалаас чөлөөлөх
тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн
1 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх заалт, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Сүнрэвийн Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын
нэгдүгээр орлогч даргын албан тушаалаас чөлөөлсүгэй.
2022 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 04-ний өдөр Дугаар 211 хот
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн
албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 307 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Төрбатын Шинэбаярыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.
2.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Төрбатын Шинэбаярыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.