Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(1246)
— 3421 —

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 201

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2022 оны 10 дугаар Улаанбаатар

сарын 25-ны өдөр Дугаар 199 хот

Анхан шатны шүүхийн шүүгчийн

албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь

хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 291 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

Чинбатын Мөнхболорыг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн

анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2022 оны 10 дугаар Улаанбаатар

сарын 26-ны өдөр Дугаар 201 хот

Элчин сайдыг эгүүлэн татах,

тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Катар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин

сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Катар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ
Төрийн мэдээлэл · 2022 · № 48 (1246)3421-р хуудас