Үндэсний бахархалт шувууг зарлах тухай № 101
Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци. Улаанбаатар-12, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420, 329612 Хэвлэлийн хуудас: 2.5 Индекс: 14003
2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 101 хот Үндэсний бахархалт шувууг зарлах тухай
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Шонхор шувууг Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлэгдэл болгон “Үндэсний бахархалт шувуу”-гаар зарласугай. 2. Эзэн богд Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд “Үндэсний бахархалт шувуу”-г зарлан тунхаглах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ