Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3404 —

Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай № 68

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр Дугаар 68 хот

Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1

дэх хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн

газар /Л.Оюун-Эрдэнэ/-т зөвшөөрсүгэй.

1/Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос

сэргийлэх, нөөц бүрдүүлэх нөхцөл үүссэн тохиолдолд эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор 2023 онд багтаан эргэн төлөх нөхцөлтэй хийгдэх зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргах;

2/Монгол Улсын Хөгжлийн банкны 2023 онд төлөгдөх

хуваарьтай гадаад үнэт цаасны эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэх зорилгоор хийх зээллэгт шаардлагатай тохиолдолд Засгийн газрын өрийн баталгаа гаргах.

2.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3404-р хуудас