Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3396 —

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай № 65

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 10-ны өдөр Дугаар 65 хот

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд

баримтлах үндсэн чиглэл батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн

чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.

2.Доор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын

Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай:

1/гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, эдийн засгийн

гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх;

2/гадаад худалдаа, тээвэр, логистикт үүссэн хүндрэлийг

шийдвэрлэж, түүхий эд, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх;

3/гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд гадаадын

шууд хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэх, банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, валютын эх үүсвэр бүрдүүлэх арга хэмжээ авах;

4/уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний

боловсруулалтыг шат ахиулж, экспортыг дэмжихэд чиглэсэн гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх;

5/мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх

хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх;

6/тогтвортой, ногоон санхүүжилтийн тогтолцоог

хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

7/санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн

хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор иргэд, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төслийг боловсруулан, хэрэгжүүлэх;

8/орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн

тогтолцоог олон улсын сайн туршлагын дагуу бэхжүүлж, хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт 2023 оны 2 дугаар улиралд багтаан шилжүүлэх;

9/Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Халамжаас

хөдөлмөрт” зорилтын хүрээнд ажлын байрыг хадгалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрэлтэд нийцсэн ур чадвартай ажиллах хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, мөнгөний болон төсвийн бодлогоор дэмжих;

10/валютын захын үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх,

харилцагчдыг таньж мэдэх хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, түүнчлэн үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авах;

11/урт хугацааны тогтвортой санхүүжилтийн үйл

ажиллагаа эрхлэх гадаадын хөрөнгө оруулалттай төрөлжсөн банкны эрх зүйн орчныг бүрдүүлэх.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Монгол Улсын Их Хурлын 2022 оны

65 дугаар тогтоолын хавсралт

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР
2023 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахал, геополитикийн

асуудлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулж, тогтвортой байдлыг хамгаалахад мөнгө, санхүүгийн болон макро зохистой бодлогын арга хэмжээг чиглүүлнэ.

1.Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд:

1.1.Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2023 онд

нэг оронтой тоонд, дунд хугацаанд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ.

1.2.Санхүүгийн системд хуримтлагдаж болзошгүй эрсдэлийн

шинжилгээ, мониторингийг сайжруулан, эрсдэл хуримтлагдахаас

сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогын арга хэмжээг тухай бүрд авч хэрэгжүүлнэ.

1.3.Төв банк олон нийттэй харилцах харилцаандаа ил тод

байдлын зарчим баримталж, олон улсын сайн туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн хөгжүүлж, ашиглана.

2.Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд:

2.1.Банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын арга

хэрэгсэл, үнэлгээний аргачлалыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх бодлого, арга хэмжээг үргэлжлүүлнэ.

2.2.Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх хүрээнд

банкны салбарын макро стресс тестийн аргачлалыг боловсронгуй болгож, системийн болон тухайлсан банкны эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлнэ.

2.3.Банкны салбарын зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийн үр дүнтэй байдлыг сайжруулах, харилцагчийн хууль ёсны эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлнэ.

3.Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх

хүрээнд:

3.1.Дотоод, гадаад төлбөр тооцоо хэвийн үргэлжлэх нөхцөлийг

бүрдүүлнэ. Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний төлбөрийн системийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, төлбөрийн хэрэгслийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, олон улсын зарчмын дагуу төлбөрийн системийн хяналтыг хэрэгжүүлнэ.

3.2.Иргэд болон бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд

санхүү, эдийн засгийн суурь мэдлэг олгох ажлыг үргэлжлүүлнэ.

3.3.Монголбанкны бодлого, үйл ажиллагаанд их өгөгдлийг ашиглах

бэлтгэл ажлын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн үе шаттай хөгжүүлнэ.

3.4.Монгол Улсын гүйлгээнд хүчин төгөлдөр ашиглаж байгаа

мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашиг бүхий зохистой бүтцийг судалж, танилцуулна.

---оОо---

«Төрийн мэдээлэл» № 47, 3399-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 47, 3400-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 47, 3401-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 47, 3402-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3396–3402-р хуудас