— 3363 —
Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр
зүйлийн 24.7 дахь хэсгийн “мэргэжлийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1-д заасан мэргэжлийн хяналтын байгууллага” гэснийг “хяналтыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр
зүйлийн 24.8 дахь хэсгийн “, шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 24.7-д заасан мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлт гаргах” гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР