Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3325 —

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр хот

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ,
ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын

үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн2 9 дүгээр зүйлд заасан” гэснийг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан” гэснийг “холбогдох хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3325-р хуудас