— 3322 —
У сан замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Усан замын тээврийн тухай хуулийн 18 дугаар
зүйлийн 18.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“18.1.Усан замын тээврийн болон усан замын тээврийн хэрэгслийн
ашиглалтын аюулгүй байдалд тавих хяналтыг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.”
2 дугаар зүйл.Усан замын тээврийн тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 7.1.3 дахь заалтын “болон улсын мэргэжлийн хяналтын” гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР