Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 43.1.4 дэх заалт нэмсүгэй:
“43.1.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа гаргасан сонгогчдын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх.”
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн “20.00” гэснийг “22.00” гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.1998 оны 7 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс болон Кувейт Улс хоорондын Хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.