— 3265 —
Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар
зүйлд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалт:
“13.1.6.хүүхдийн мөнгөн тэтгэмж.”
2/13 дугаар зүйлийн 13.13 дахь хэсэг:
“13.13.Энэ хуулийн 13.1.6-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмж
олгох журмыг Засгийн газар батална.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР