Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(760)
— 2330 —

Журам батлах тухай № 97

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 97 хот Журам батлах тухай

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, гадаад улс, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэнийг бүртгэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД

Засгийн газрын 2012 оны 97 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСАД СУУГАА ГАДААД УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БУЮУ КОНСУЛЫН ГАЗАР, НҮБ, ТҮҮНИЙ ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР, ГАДААД УЛС, ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ АЖИЛЛАХ ГАДААДЫН ИРГЭНИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 32.1-д заасан гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнийг (цаашид “гадаадын иргэн” гэх) бүртгэх, бүртгэлээс хасах, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, үнэмлэх олгох, хугацааг нь сунгах, өөрчлөх, хүчингүй болгох үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

Төрийн мэдээлэл · 2012 · № 43 (760)2330-р хуудас