Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3241 —

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуульд доор дурдсан

агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалт:

“22.1.6.энэ хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр

төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх;”

2/57 дугаар зүйлийн 57.17 дахь хэсэг:

“57.17.Захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид

орон нутгийн нэмэгдэл олгож болно.”

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн

22.1.6 дахь заалт, тайлбарын дугаарыг “22.1.7” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3241-р хуудас