Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3234 —

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлд доор

дурдсан агуулгатай 60.2.9 дэх заалт нэмсүгэй:

“60.2.9.Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд

заасан гэрээний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нутгийн захиргааны байгууллагад өгсөн хандив, тусламж.”

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4.4

дэх заалтын “, мэргэжлийн хяналт” гэснийг хассугай.

3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.4

дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.11 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3234-р хуудас