Жагсаалт шинэчлэн батлах тухай № 215
2022 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 25-ны өдөр Дугаар 188 хот
Анхан шатны шүүхийн шүүгчийн
албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 290 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:
1.Тэрбишийн Гангэрэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан
шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Тэрбишийн Гангэрэлийг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2022 оны 5 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 215 хот
Жагсаалт шинэчлэн батлах тухай
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт
тавих тухай хуулийн 5.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох,
экспортлох хилийн боомтын жагсаалт”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Хилийн зарим боомтоор шинээр тэсэрч дэлбэрэх бодис,
тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлох хэрэгцээ, шаардлагын талаарх мэдээллийг боомт бүрээр бэлтгэж, дипломат шугамаар хөрш