Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 187
2022 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр Дугаар 183 хот
Элчин сайдыг тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улсад суух Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг томилсугай.
2022 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 11-ний өдөр Дугаар 187 хот
Элчин сайдыг эгүүлэн татах,
тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Лихтенштайны Хант Улсад суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Лихтенштайны Хант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмааг томилсугай.