Төрийн захиргааны зарим албан хаагчдад албан тушаалын зэрэг дэв олгох тухай № 192
2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 194 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсандоогийн Дашпүрэвийг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чимиддоржийн Баттөмөрийг томилсугай.
2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 192 хот
Төрийн захиргааны зарим албан хаагчдад албан тушаалын зэрэг дэв олгох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 20 дугаар зүйлийн 20.2, Улсын Их Хурлын 2006 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмын 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Чойнзонгийн Содномцэрэнд тэргүүн түшээ, нарийн бичгийн дарга Батнямын Алтанжаргалд дэд түшээ зэрэг дэвийг тус тус олгосугай.