Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(1244)
— 3093 —

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 171

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2022 оны 08 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр Дугаар 171 хот

Элчин сайдыг эгүүлэн татах,

тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба

Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ

2022 оны 08 дугаар Улаанбаатар

сарын 11-ний өдөр Дугаар 172 хот

Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн

албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх

хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 192 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

Сэргэлэнгийн Энхбаярыг Нийслэлийн Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ
Төрийн мэдээлэл · 2022 · № 46 (1244)3093-р хуудас