Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 167
2022 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 18-ны өдөр Дугаар 167 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 210 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө
хүсэлтээ гаргасан Зундуйн Энхтуяаг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2022 оны 08 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр Дугаар 170 хот
Элчин сайдыг эгүүлэн татах,
тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Мозамбик Улсад суугаа Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Одонжилийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Мозамбик Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг томилсугай.