Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 45
(1243)
— 3083 —

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 166

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2022 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 18-ны өдөр Дугаар 166 хот

Шүүгчийн албан тушаалаас

чөлөөлөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх

хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, мөн зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.9 дэх заалт, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 81 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт

хүрсэн Чулууны Тунгалагийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Дарамын Мягмаржавыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Цэнд-Аюушийн Ичинхорлоог Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Батбаярын Оюуныг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 211 хот

Журам батлах тухай

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9.16-д

заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хязгаарлалттай мэдээллийг өгсөн, дамжуулсан тохиолдолд

мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргүүлэх, ашиглах хүсэлт гаргасан, гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан талаарх бүртгэл хөтлөх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

Төрийн мэдээлэл · 2022 · № 45 (1243)3083-р хуудас