Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 44
(1242)
— 3062 —

Журам батлах тухай № 206

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 206 хот

Журам батлах тухай

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 16.4-т заасныг

үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Хүн, хуулийн этгээдэд цаасан хэлбэрээр мэдээлэл өгөхтэй

холбогдон гарах зардал тооцох аргачлал, зардлыг төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол,

шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”

Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ҮҮРЭГ ХАРИУЦАГЧ Л.ЭНХ-АМГАЛАН

Засгийн газрын 2022 оны 206 дугаар

тогтоолын хавсралт

ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЦААСАН ХЭЛБЭРЭЭР
МЭДЭЭЛЭЛ ӨГӨХТЭЙ ХОЛБОГДОН ГАРАХ ЗАРДАЛ ТООЦОХ АРГАЧЛАЛ, ЗАРДЛЫГ ТӨЛӨХ, ТҮҮНЭЭС
ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь хүн, хуулийн этгээдийн хүсэлтийн

дагуу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8, 9, 10 дугаар зүйлд заасан мэдээллийг цаасан хэлбэрээр өгөхтэй холбогдон гарах зардал тооцох аргачлал, зардлыг төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.Цаасан хэлбэрээр мэдээлэл өгөхтэй холбогдон гарах зардлын

хэмжээг энэ журмын 2.3-т заасан аргачлалд нийцүүлэн мэдээлэл хариуцагч тогтооно.

1.3.Мэдээлэл хариуцагч нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын

тухай хуулийн 6.1-д заасан этгээд байна.

Хоёр.Хүн, хуулийн этгээдэд цаасан хэлбэрээр

мэдээлэл өгөхтэй холбогдон гарах зардал

тооцох аргачлал, зардлыг төлөх

2.1.Цаасан хэлбэрээр мэдээлэл өгөхөд дараах зардлыг тооцно:

2.1.1.хэвлэх;

2.1.2.хуулбарлах;

2.1.3.шуудангаар илгээх.

2.2.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 16.5-д

заасны дагуу хүн, хуулийн этгээдэд цаасан хэлбэрээр мэдээлэл өгөхтэй холбогдон гарсан зардлыг хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээний хөлстэй давхардуулан авахгүй.

2.3.Мэдээлэл цаасан хэлбэрээр өгөхтэй холбогдон гарах зардлыг

дараах аргачлалаар тооцно:

[TC] _pi=[P/pn + I/py]∙(1+π_t)] ∙ [n]+Po

-TC_pi - мэдээлэл цаасан хэлбэрээр өгөхтэй холбогдон

гарах зардлын нийт хэмжээ;

-P - өмнөх жилээр тооцсон нэг боодол А4 цаасны зах

зээлийн дундаж үнэ;

-pn - нэг боодол А4 цаасны хуудасны тоо;

-I - өмнөх жилээр тооцсон нэг ширхэг принтерийн хорны

цэнэглэгчийн зах зээлийн дундаж үнэ;

-py - нэг ширхэг принтерийн хорны цэнэглэгчийн хэвлэх,

хуулбарлах нийт хуудасны тоо;

-π_t - тухайн жилийн тооцсон инфляц;

-n - мэдээллийн нийт хуудасны тоо;

-Po - шуудангийн зардал.

2.4.Хүн, хуулийн этгээд энэ журмын 2.3-т заасан аргачлалын дагуу

тооцсон зардлыг мэдээлэл хариуцагчид төлнө.

Гурав.Хүн, хуулийн этгээдэд цаасан хэлбэрээр

мэдээлэл өгөх зардлаас хөнгөлөх, чөлөөлөх

3.1.Мэдээлэл хариуцагч ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй

хүнийг энэ журмын 2.1-д заасан зардлаас чөлөөлнө.

3.2.Хүн, хуулийн этгээд дараах мэдээллийг авахад энэ журмын

2.1.1, 2.1.2-т заасан зардлаас хөнгөлнө:

3.2.1.Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын

Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу олгох мэдээлэл;

3.2.2.хуульд зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх

эрх бүхий этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан бүрдүүлэх баримт бичиг;

3.2.3.хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалган

шийдвэрлэх, хүүхэд хамгаалахтай холбоотой баримт бичиг;

3.2.4.Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу

хохирогчоос бүрдүүлэх баримт бичиг.

Дөрөв.Хүн, хуулийн этгээдээс төлсөн

төлбөрийг буцаан олгох

4.1.Хүн, хуулийн этгээдийн төлбөрийг дараах тохиолдолд буцаан

олгоно:

4.1.1.тогтоосон хэмжээнээс илүү авсан;

4.1.2.хууль болон энэ журмын 3.1, 3.2-т заасны дагуу

хөнгөлж, чөлөөлөхөөр заасан мэдээлэлд зардал тооцож авсан;

4.1.3.мэдээллийг хэвлэж, хувилахаас өмнө цаасан

хэлбэрээр мэдээлэл авахаас татгалзсан.

Төрийн мэдээлэл · 2022 · № 44 (1242)3062–3064-р хуудас