Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай № 204
7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын 2022 оны
төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
2022 оны 5 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 204 хот
Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйл, 17.1.2, 17.1.3,
Төрийн албаны тухай хуулийн 61.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Автомашины хэрэглээг хуулиар хязгаарласантай холбогдуулан
суудлын автомашин ашиглах эрх бүхий албан тушаалтнаас бусад албан тушаалтны албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа, төрийн өмчид бүртгэлтэй автомашины талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт, орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины талаарх мэдээллийг аймаг, нийслэлийн Засаг даргад тус тус хүргүүлж, тогтоосон хугацаанд батлагдсан хуваарийн дагуу заасан байршилд татан төвлөрүүлж, зохих журмын дагуу хүлээлгэн өгөх арга хэмжээ авахыг бүх шатны төсвийн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, төсвөөс санхүүжилт авдаг бүх байгууллагын дарга нарт тус тус даалгасугай.
2.Энэ тогтоолын 1-д заасны дагуу татан төвлөрүүлсэн төрийн
өмчид бүртгэлтэй суудлын автомашиныг “Засгийн газрын автобааз” УТҮГ-т, орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашиныг тухайн аймаг, нийслэлийн харьяа автотээврийн байгууллагад шилжүүлж, төрийн болон орон нутгийн байгууллагын нийтлэг үйлчилгээний хүрээнд дуудлагын автомашины зориулалтаар ашиглуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.