Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 41
(1239)
— 3029 —

Аргачлал батлах тухай № 202

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр Дугаар 133 хот

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх

хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 198 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө

хүсэлтээ гаргасан Жамсранжавын Эрдэнэчимэгийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ

2022 оны 5 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 202 хот

Аргачлал батлах тухай

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.9-д

заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Нээлттэй өгөгдлийн төлбөр тооцох аргачлал”-ыг хавсралт

ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг

Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ҮҮРЭГ ХАРИУЦАГЧ Л.ЭНХ-АМГАЛАН
Төрийн мэдээлэл · 2022 · № 41 (1239)3029-р хуудас