Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 132
2022 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 01-ний өдөр Дугаар 129 хот
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн
албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 188 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
1.Ягнайжавын Туулыг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.
2.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны
шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан
Ягнайжавын Туулыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2022 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр Дугаар 132 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 196 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө
хүсэлтээ гаргасан Жалцангийн Цэнгэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.