Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 39
(1237)
— 2915 —

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр хот

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ
ТАВИХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь согтууруулах ундаа үйлдвэрлэх,

импортлох, экспортлох, худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэхэд оршино.

2 дугаар зүйл.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих,

архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж

2.1.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан

согтуурахтай тэмцэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Зөвшөөрлийн тухай хууль2, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль3, Хүнсний тухай хууль4, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль5, Эрүүл ахуйн тухай хууль6, Гаалийн тухай хууль7, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр

заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль дараах харилцаанд хамаарахгүй:

1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2Зөвшөөрлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 38 дугаарт нийтлэгдсэн. 3Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 42 дугаарт нийтлэгдсэн. 4Хүнсний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 02 дугаарт нийтлэгдсэн. 5Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 02 дугаарт нийтлэгдсэн. 6Эрүүл ахуйн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 7Гаалийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2008 оны 23 дугаарт нийтлэгдсэн.

Төрийн мэдээлэл · 2022 · № 39 (1237)2915-р хуудас