— 2887 —
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 17-ны өдөр хот
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай
хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.1.8, 7.1.9, 7.1.10 дахь заалт нэмсүгэй:
“7.1.8.тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт,
экспорт;
7.1.9.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний
хонжворт сугалаа;
7.1.10.банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа,
даатгалын үйлчилгээ.”
2 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай
хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР