Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1236)
— 2853 —

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 17-ны өдөр хот

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн

14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” гэснийг “Зөвшөөрлийн тухай” гэж, мөн зүйлийн 14.3 дахь хэсгийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-14 дүгээр зүйл” гэснийг “Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2, 5.3 дугаар зүйл, 6.1, 6.2 дугаар зүйл” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 38 (1236)2853-р хуудас