— 2849 —
Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 17-ны өдөр хот
КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх
хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“8.4.Хуульд өөрөөр заагаагүй бол компани нь зөвшөөрөл
шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР