Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1236)
— 2842 —

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 17-ны өдөр хот

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2

дахь хэсгийн, 139 дүгээр зүйлийн 139.1 дэх хэсгийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.4-т зааснаас” гэснийг “Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас” гэж, 70 дугаар зүйлийн 70.6 дахь хэсгийн, 138 дугаар зүйлийн 138.4 дэх хэсгийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” гэснийг “Зөвшөөрлийн тухай” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Гаалийн тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146.1.5

дахь заалтыг, 153 дугаар зүйлийн 153.1.5 дахь заалтыг, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2022 · № 38 (1236)2842-р хуудас