Зөвшөөрлийн тухай /Шинэчилсэн найруулга/
2022 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 17-ны өдөр хот
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1.1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.Энэ хуулийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн
тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
1.2 дугаар зүйл.Зөвшөөрлийн хууль тогтоомж
1.Зөвшөөрлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1,
Иргэний хууль2, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд өөрөөр заасан
бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
1.3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
1.Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1,
8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл /цаашид “зөвшөөрөл” гэх/-тэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно.
2.Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны
жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулна.
1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 07 дугаарт нийтлэгдсэн.