Хууль зүйн туслалцааны тухай /Шинэчилсэн найруулга/
2022 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 01-ний өдөр хот
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хууль, олон улсын
гэрээнд заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн хүний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх хүрээ, тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтооход оршино.
2 дугаар зүйл.Хууль зүйн туслалцааны хууль тогтоомж
2.1.Хууль зүйн туслалцааны хууль тогтоомж нь Монгол Улсын
Үндсэн хууль1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль5, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль6, Өмгөөллийн тухай хууль7, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 23 дугаарт нийтлэгдсэн. 3Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн. 4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 08 дугаарт нийтлэгдсэн. 5Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 09 дугаарт нийтлэгдсэн. 6Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 11 дугаарт нийтлэгдсэн. 7Өмгөөллийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 49 дугаарт нийтлэгдсэн.