Хөрөнгийн үнэлгээний тухай /Шинэчилсэн найруулга/
2022 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 17-ны өдөр хот
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хөрөнгийн үнэлгээ хийх, түүний зохион
байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, хяналт тавих, энэ чиглэлээр төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг, үйл ажиллагаа болон үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж
2.1.Хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн
хууль1, Иргэний хууль2, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан
утгаар ойлгоно:
3.1.1.“гажилт” гэж тухайн үнэлгээний зүйлийн онцлог
болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан үнэлгээнд ашиглаж байгаа журам, аргачлал, заавар нь үнэлгээний олон улсын стандартын зарим шаардлагаас өөр байх нөхцөл байдлыг;
3.1.2.“гуравдагч этгээд” гэж тодорхой шийдвэр гаргахад
үнэлгээний тайланг, эсхүл тайланд тусгасан болон түүний үндсэн дээр тодорхойлсон үнэ цэнийг ашиглаж байгаа, эсхүл үнэлгээний тайланд тусгасан үнэ цэнэ нь тухайн этгээдийн өмчлөх эрхэд аливаа хэлбэрээр нөлөөлж байгаа этгээдийг;
1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 07 дугаарт нийтлэгдсэн.