Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(1233)
— 2540 —

Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай № 57

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 08 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 57 хот

Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Амарсайханыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.

2.Монгол Улсын Их Хурлын гишүүн Энхтайваны Бат-Амгаланг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.

3.Энэ тогтоолыг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 35, 2541-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2022 · № 35 (1233)2540–2541-р хуудас