Ажлын хэсэг байгуулах тухай № 53
2022 оны 08 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 53 хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол, улс төрийн намуудаас ирүүлсэн “Тунхаг бичиг”, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоол, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, судалгаа, дүн шинжилгээ хийх, судалгааны дүнд үндэслэн хэлэлцүүлэг зохион байгуулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг дараах Ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж хавсралтаар баталсугай:
1/Зохион байгуулалтын; 2/Дүн шинжилгээнд үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар нийгмийн зөвшилцөл хэрэгжүүлэх улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөллийн;
3/Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийх эрдэмтэн, судлаачдын.
2.Энэ тогтоолын 1-д заасан хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Ажлын хэсэгт даалгасугай:
1/Шинжлэх Ухааны Академи, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачдыг үйл ажиллагаандаа татан оролцуулж, гэрээний үндсэн дээр судалгаа, дүн шинжилгээ хийх эрдэмтэн, судлаачдын багийг ажиллуулах;
2/Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал, олон нийтийн хэлэлцүүлэг, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах, иргэдийн санал авах;
3/судалгаа, шинжилгээний дүнг хэлэлцэж, түүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн зөвшилцөл хийж, нэгдсэн саналаа Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах.
3.Ажлын хэсгийн үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 53 тогтоолын хавсралт
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
1.Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, судалгаа, дүн шинжилгээ хийх, судалгааны дүнд үндэслэн хэлэлцүүлэг зохион байгуулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг:
Ажлын хэсгийн ахлагч:
Г.Занданшатар -Монгол Улсын Их Хурлын дарга
Нарийн бичгийн дарга:
Ж.Мөнхбат -Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
Гишүүд:
Д.Тогтохсүрэн -Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
О.Цогтгэрэл -Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга
Т.Доржханд -Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар -Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил -Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг -Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд -Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар -Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр -Улсын Их Хурлын гишүүн
1/Зохион байгуулалтын Ажлын дэд хэсэг:
-Монгол Улсын Их Хурлын дэд дарга нар /Албан тушаалаар/
-Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга /Албан тушаалаар/
-Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга /Албан тушаалаар/
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга /Албан тушаалаар/
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх /Албан тушаалаар/
-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга /Албан тушаалаар/
-Хууль зүй, дотоод хэргийн сайд /Албан тушаалаар/
2/Дүн шинжилгээнд үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар нийгмийн зөвшилцөл хэрэгжүүлэх улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөллийн Ажлын дэд хэсэг:
Улс төрийн намуудын болон иргэний нийгмийн төлөөлөл:
Н.Энхбаатар -Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
Б.Баярбаатар -Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга
Ч.Өнөрбаяр -Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
Н.Энхбаяр -Монгол Улсын Ерөнхийлөгч асан
Д.Банзрагч -Ардын Их Хурлын депутат, Үндсэн хууль тогтоогчдын Холбооны гишүүн
Ө.Ганхуяг -Ардын Их Хурлын депутат, Үндсэн хууль тогтоогчдын Холбооны гишүүн
Ж.Гомбожав -Ардын Их Хурлын депутат, Үндсэн хууль тогтоогчдын Холбооны гишүүн
Н.Жанцан -Ардын Их Хурлын депутат, Үндсэн хууль тогтоогчдын Холбооны гишүүн
Л.Цог -Ардын Их Хурлын депутат, Үндсэн хууль тогтоогчдын Холбооны гишүүн
Д.Чилхаажав -Ардын Их Хурлын депутат, Үндсэн хууль тогтоогчдын Холбооны гишүүн
Д.Ламжав -Ардын Их Хурлын депутат, Үндсэн хууль тогтоогчдын Холбооны гишүүн
Ц.Ганхуяг -Иргэний зориг ногоон намын дарга Б.Зоригоо -Бүгд найрамдах намын Ерөнхий нарийн бичгийн дарга
Б.Цогтгэрэл -Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга
Б.Одсүрэн -Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дарга
Г.Ганбат -Эх орончдын нэгдсэн намын Ерөнхий нарийн бичгийн дарга
Х.Бат-Ялалт -Монголын хүний төлөө намын дарга А.Отгонбаатар -Үнэн ба Зөв намын дарга Ж.Батзандан -Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Төв зөвлөлийн дарга
Х.Номингэрэл -“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын удирдах зөвлөлийн тэргүүн
Д.Энхцэцэг -Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн судлаач
Д.Оросоо -Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, хуульч
Ж.Эрхэмбаатар -Хуульч
3/Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийх эрдэмтэн, судлаачдын Ажлын дэд хэсэг:
Эрдэмтэн, судлаачдын төлөөлөл:
Д.Рэгдэл -Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, Академич, Шинжлэх ухааны доктор, профессор
Г.Чулуунбаатар -Шинжлэх Ухааны Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Академич, Шинжлэх ухааны доктор, профессор
С.Нарангэрэл -Шинжлэх Ухааны Академийн гишүүн, Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор
Ж.Амарсанаа -Шинжлэх Ухааны Академийн гишүүн, Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор
Б.Амарсанаа -Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор
Н.Лүндэндорж -Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор
О.Мөнхсайхан -Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор
Х.Тэмүүжин -Хуульч В.Алзахгүй -Судлаач Б.Гүнбилэг -Судлаач Д.Үүрцайх -Судлаач Б.Пүрэвсүрэн -Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор
Д.Баасансүрэн -Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, улс төр судлалын доктор
Б.Нармандах -Шихихутуг Их Сургуулийн профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга
---оОо---




