Журам, жагсаалт батлах тухай № 197
2022 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр Дугаар 58 хот
Элчин сайдыг эгүүлэн татах,
тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилсугай.
2022 оны 5 дугаар Улаанбаатар
сарын 11-ний өдөр Дугаар 197 хот
Журам, жагсаалт батлах тухай
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 10.1.6-д заасныг үндэслэн
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулах, ашиглах
журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох байгууллагын жагсаалт”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тагнуулын
ерөнхий газар (П.Одонбаатар)-т үүрэг болгосугай.
3.Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдож, мэдээ,
мэдээллийг уг сүлжээгээр дамжуулж солилцох, ашиглах, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга болон энэ тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтад дурдсан байгууллагын удирдлагад үүрэг болгож, холбогдох бусад төрийн байгууллагын дарга нарт зөвлөсүгэй.