Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(1231)
— 2470 —

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт

2022 оны 08 дугаар Улаанбаатар

сарын 25-ны өдөр хот

Нэгдүгээр зүйл

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх

хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэснийг хүчингүй болсонд тооцсугай.

Хоёрдугаар зүйл

Дагаж мөрдөх хугацаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2022 оны 08

дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД
ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ
Төрийн мэдээлэл · 2022 · № 33 (1231)2470-р хуудас