Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 04
2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 04 хот
Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00.цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд Н.Жанцан, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Сугар, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн С.Оргодол, Б.Баяраа болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нар оролцов.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.11, 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5, 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.7, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.10 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 4, 17 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Оргодол Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:
“...1. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “... нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх,... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг;
2. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсгийн “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй