Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1230)
— 2423 —

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 53

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2022 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 15-ны өдөр Дугаар 53 хот

Элчин сайдыг эгүүлэн татах,

тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн

1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка

Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2022 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 04-ний өдөр Дугаар 55 хот

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх

хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 80 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө

хүсэлтээ гаргасан Лхагваагийн Оюунцэцэгийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй. МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН

ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ
Төрийн мэдээлэл · 2022 · № 32 (1230)2423-р хуудас