Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1230)
— 2420 —

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 08 дугаар Улаанбаатар

сарын 24-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай

хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын “хууль” гэсний өмнө “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын чуулганы

хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 32 (1230)2420-р хуудас