Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(1229)
— 2382 —

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр хот

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ
ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг

сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 23.11 дэх хэсэг нэмсүгэй:

“23.11.Авлигатай тэмцэх газар энэ хуулийн 23.6 дахь хэсэгт

зааснаас бусад асуудлаар дүгнэлт, мэдэгдэл гаргахыг хориглоно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн албаны тухай хуульд нэмэлт,

өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 31 (1229)2382-р хуудас