Улаан буудайн талаар авах зарим арга хэмжээний тухай № 77
2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 6-ны өдөр Дугаар 77 хот
Улаан буудайн талаар авах зарим арга хэмжээний тухай
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тариалангийн тухай хуулийн 151.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Буудай үйлдвэрлэгч иргэн, хуулийн этгээдэд дотоодын гурилын үйлдвэр болон Тариаланг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн нэг тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 100.0 (нэг зуун) мянган төгрөгөөр тогтоож, 2012 оны төсөвт тусгагдаагүй санхүүжилтийг 2013 оны улсын төсөвт тусган, мөн оны I улиралд багтаан олгохыг Сангийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгасугай.
2. Буудайн нөөц бүрдүүлэх зорилгоор 2011 онд улсын төсвөөс санхүүжүүлсэн 35.0 (гучин таван) тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөх хугацаанд өөрчлөлт оруулан 2013 онд багтаан төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Сангийн сайд Ч.Улаан нарт зөвшөөрсүгэй.
3. Улсын Их Хурлын 2008 оны 42 дугаар тогтоолын дагуу Монгол Улсыг хөгжүүлэх санд нөөц хэлбэрээр байршуулсан 80.8 (наян мянга найман зуун) мянган тонн хүнсний буудайн борлуулалт, үүссэн өр, авлагатай холбоотой асуудлыг судалж, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
4. Тариаланг дэмжих санд хадгалагдаж байгаа хүнсний буудайг гурилын хангамж, үнийг тогтвортой байлгах бодлого, зохицуулалтын хүрээнд дотоодод болон гадаадад зах зээлийн үнээр борлуулах арга хэмжээ авахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгасугай.