Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)
Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн
багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)
(Нэгтгэсэн хувилбар*)
* Энэхүү нэгтгэсэн хувилбар нь эх хувийг орлохгүй, тодруулбал, Нэгдсэн Үндэсmний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газарт хадгалуулсан 1970 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)-ийг орлохгүй. Энэ нь AETR-ийг ойлгох, уншихад дөхөм үзүүлэх үндсэн зорилготой бөгөөд хэлэлцээрийн эх хувь (E/ECE/811; E/ECE/TRANS/564), 1983 оны 8 дугаар сарын 3-ны өдөр, 1992 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр, 1995 оны 2 дугаар сарын 28-ны өдөр болон 2004 оны 2 дугаар сарын 27-ны өдөр тус тус хүчин төгөлдөр болсон 1-4 дэх нэмэлт, өөрчлөлт (E/ECE/811; E/ECE/TRANS/564/Amend.1-4), 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болсон 5 дахь нэмэлт, өөрчлөлт (ECE/TRANS/SC.1/375/ Add.1), түүнчлэн 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр болсон 6 дахь буюу хамгийн сүүлийн нэмэлт, өөрчлөлт ((ECE/TRANS/SC.1/386/Add.1)-ийг багтаасан болно.