Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай № 46
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 46 хот
Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай
Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхий аудитороор Аюурын Зангадыг томилсугай.
2.Энэ тогтоолыг 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 187 хот
Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.16, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хөхийсүрэнгийн Батсүрэн, Хээмчигийн Сонинбаяр нарыг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Жаргалсайханы Оюунтунгалаг, Чагдаагийн Хосбаяр нарыг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, Ванд- Очирын Цэцэнбилэгийг Архангай аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Махайн Ризаг Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Адъяахүүгийн Сарантуяаг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн, Боролзойн Халиуныг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.