Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1226)
— 2172 —

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр хот

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн

12 дахь хэсэг буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр олгох тусгай зөвшөөрлийн жагсаалтын хүснэгтийн 12.4-т “үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх” гэж, тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд гэсэн хэсэгт “Засгийн газар” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12

дахь хэсэг буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр олгох тусгай зөвшөөрлийн жагсаалтын хүснэгтийн 12.4-12.13 гэсэн дугаарлалтыг “12.5-12.14” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх

зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 28 (1226)2172-р хуудас