— 2166 —
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр хот
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай
хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.3 дахь хэсэг нэмсүгэй:
“7.3.үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэр дэх үл
хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас эхний 5 жилд чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө.”
2 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай
хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх
зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР